unnamed

Хайрын 4 мөрт шүлгүүд

Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна Чамайг харах гээд харц хайгаад байна Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна

Мөнгөн сарны ганцаардлыг Мянган жил аргадах Мөнхийн гэрэлт од Чамдаа би хайртай

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай! Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй! Өдөр бүр санах болжээ итгээрэй! Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *