slide2

Хайрт Эгч нартаа илгээх үгс

Гаднаа зэмлэсэн ч дотогшоо өмөлздөг

Газрын хаанаас ч зориод ирдэг

Тээглэсэн бүхнийг миний л төлөө түлхэж чадах

Тэр хүн бол миний л эгч

Тараасан тоглоомыг минь хурааж эгч минь ажилтан болдог

Тарьсан хэргийг минь үүрч эгч минь буруутан болдог

Дуртай зүйлээ ч надад зориулж миний эгч өглөгч болдог

Дуулж бүжиглэж намайг саатуулахдаа миний эгч уран сайханч болдог

Нэгэн хэвлийд бойжиж нэгэн замаар мэндэлсэн

Нэгэн нэрээр овоглуулж нэгэн тоонотод торнисон эгч минь

Багш болж зөвлөдөг

Бариач болж асардаг

Эмч болж сувилдаг

Эгчийн хайраар хүмүүжүүлдэг таньдаа баярлалаа

Хэдэрлэж хэлсэн үгэнд минь гомдохдоо дуугаа хураадаг

Хэн хүний өмнө хэдийн л намайг магтдаг

Буруугүй гэсэн буулт хийн уучлалт гуйдаг

Бурхнаас надад заяагдсан эрхмийн дээд охин тэнгэр минь

Та Миний эгч

Ээжийн үгүйд орлох эгчтэй би
Энэрэx сэтгэлд ээнэгших эгчтэй би
Зулай зулайгаа дагаж мэндэлсэн болохоор
Замилан хорвоод энэ хүн миний л эгч.

Хааяа хатуу үг хэлчихдэг дүүгээ уучил
Хаяанд хамгаалах хүч бий гэдэгт
Хадуурч онгирч буй нь тэр.
Дандаа эгчийгээ зовоодогт өршөө
Жаахан мэт заадaгт нь эрхэлж буй нь энэ.

Таныгаа байхад дүү нь алзахгүй ээ
Тэвчээр заахад таны хэлсэн бүгд үнэн байдaг aa
Санаж байна эгчийгээ гэнэтхэн үгүйлчихлээ
Сайхан эгч минь хүлээж байгаарай

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *